ДАШТ-ээс С.Энхбат мөнгөн медаль хүртжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-10-11 10:21:48

Эстони улсын Таллин хотноо 10 дугаар сарын 3-9-нд болсон Пауэрлифтингийн мастерсын /ахмадын/ ДАШТ-д манай улсаас эх орноо төлөөлөн 6 тамирчин өрсөлдсөнөөс 74 кг-д “Тайхар” клубын тамирчин С.Энхбат мөнгөн медаль хүртжээ.

Тэрбээр таталтын төрөлд 250 кг өргөснөөр мөнгөн медалийн болзол хангасан бөгөөд өмнө нь ДАШТ-ээс суултын төрөлд хүрэл медаль авсан юм. Ийнхүү дэлхийн дэвжээнээс хоёр дахь медалиа хүртэж хос медальтан болов.

Д.Өлзий

相关新闻