Энэ 7 хоногт Монгол Улсад

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2024-07-16 06:13:58

Улаанбаатар 2024 оны долоодугаар сарын 16 /МОНЦАМЭ/. -2024 оны долоодугаар сарын 16-21-нд болох үйл явдлын тойм-


Улаанбаатарт:

7 дугаар сарын 16-нд: Манай улсад ирээд буй Колумбын их сургуулийн профессор Жеффри Сакс “Чингис хаан Үндэсний музейд залуучуудын төлөөлөлтэй уулзана.

7 дугаар сарын 16-нд: Банк, санхүүгийн салбарын бэлгэдэл Бухын хөшөөний нээлт болно. 

7 дугаар сарын 16-нд: Үндэсний Урлагийн Их Театрын уран бүтээлчдийн "Land of the Sky" үндэсний урлагийн хамгийн том тоглолт болно.

7 дугаар сарын 16-нд: Цагаан лавай чуулгын "NOMADIC LEGEND" ардын урлаг, өв соёлын тоглолт УБТЗ "Ган зам" паласын тайзнаа болно.

7 дугаар сарын 18-наас Төв цэнгэлдэх хүрээлэн 06:00-23:00 цагийн хооронд иргэдэд нээлттэй үйлчилнэ.


Орон нутагт:

7 дугаар сарын 16-нд: Архангай аймгийн АРА комплекст “Хүннү хаан” энтертайнмент шоу тоглолт толилуулна.

7 дугаар сарын 17-19-нд: Сэлэнгэ аймгийн Шаамар, Баруунбүрэн сумын 100 жилийн ойн баяр наадам болно.

7 дугаар сарын 18-20-нд: Төв аймгийн Баян сумын 100 жилийн ойн баяр наадам болно.

7 дугаар сарын 18-20-нд: Дундговь аймгийн Сайнцагаан сумын 100 жилийн ойн баяр наадам болно.

7 дугаар сарын 19, 20-нд: Говь-Алтай аймагт Бурхан буудай хайрхны тэнгэрийг тайх ёслол болно.

7 дугаар сарын 19-21-нд: Сэлэнгэ аймгийн Мандал сумын "Түүх бүтээсэн 100 жил" баяр наадам болно.


Архангай аймагт АРА фестиваль үргэлжилж байна.


Хилийн чанадад:

7 дугаар сарын 13-26-нд: Швейцар улсын Бил хотноо “Biel open” олон улсын фестивальд ҮШБ-ийн тамирчид оролцож байна.


相关新闻