Нийгмийн даатгалын байцаагчид томоохон захуудад ажиллаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМЭрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газраас “Засгийн газар- 100 хоног” арга хэмжээний хүрээнд Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийг сурталчлах нэгдсэн өдөрлөгийг 21 аймаг 9 дүүргийн хэмжээнд энэ сарын 10-12-нд зохион байгуулж байна.
Энэ үеэр иргэд даатгуулагчдад хэрэгтэй мэдээлэл зөвлөгөөг хүргэж, зарим төрлийн үйлчилгээг газар дээр нь түргэн шуурхай үзүүлж байна. Тухайлбал та тус өдөрлөгт оролцсоноор сайн дурын даатгалд хамрагдан, шимтгэлээ төлөх, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээгээ баталгаажуулах, харилцагч банкуудын цахим үйлчилгээнд бүртгүүлж, шимтгэл төлбөрөө цахимаар төлөх боломжтой. Мөн харилцагч эрүүл мэндийн байгууллага эмийн сангуудтай хамтран өдөрлөгт оролцогчдын цусны даралт, цусан дахь сахар, холестриныг хэмжих, эрүүл мэндийн үзлэг хийж, зөвлөгөө өгөх, витаминжуулах зэргээр эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж хөнгөлттэй эмийн жор бичин газар дээр нь олгож байна.
Эхний хоёр өдрийн байдлаар нэгдсэн өдөрлөгт нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд12909 даатгуулагч иргэн оролцсон байна. Өдөрлөг өнөөдөр мөн 10:00-16:00 цагийн хооронд доорх байршлуудад үргэлжлэх юм.
№ |
Дүүргийн нэр |
Хугацаа |
Зохион байгуулах газар |
1 |
Баянгол дүүрэг |
2016.10.10-2016.10.12 |
Улсын нэгдсэн III эмнэлэг Дүүргийн ЭМНэгдэл Номин супер маркет Төмөр замын Дээд Сургууль Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв Албан бус боловсролын Гэгээрэл төв Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс |
2 |
Баянзүрх дүүрэг |
2016.10.10 |
Нарантуул ОУХТөв |
2016.10.11 |
Дүнжингарав Худалдааны төв Да хүрээ худалдааны төв |
||
2016.10.12 |
Амгалан зах |
||
3 |
Чингэлтэй дүүрэг |
2016.10.10 |
Бөмбөгөр-2 төв |
2016.10.11 |
Эрүүл мэндийн нэгдэл 50 дугаар сургууль |
||
2016.10.12 |
Нарантуул ОУХТөв |
||
4 |
Хан-Уул дүүрэг |
2016.10.10 |
Мишээл төв Өлзийт хороолол Сансар бөөний худалдааны төв ХААН банк |
2016.10.11 |
Мишээл төв Соёлын төв Яармаг худалдааны төв Буянт-Ухаа Биокомбинат |
||
2016.10.12 |
Бүх хороод дээр |
||
5 |
Сүхбаатар дүүрэг |
2016.10.10-2016.10.12 |
Циркийн талбай Сүхбаатар дүүргийн 15-р хороо Дамбадаржаа хорооны байранд Бэлх плаза Худалдааны төв 100 айл BSB ХХК |
6 |
Сонгинохайрхан дүүрэг |
2016.10.10 |
Талх чихэр ХХК, ТЭСО ХХК |
2016.10.11 |
21-р хороо Партизаны САА |
||
2016.10.12 |
Хархорин худалдааны төв Тасгийн байранд |
||
7 |
Налайх дүүрэг |
2016.10.10 |
Эрүүл мэндийн нэгдэл |
2016.10.11 |
Назур түшиг ХХК |
||
2016.10.12 |
Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв “Чандмань налайх” ХХК |
||
8 |
Багануур дүүрэг |
2016.10.10 |
Худалдааны төв |
2016.10.11 |
2, 3, 4 хороо, Боловсрол цогцолбор |
||
2016.10.12 |
1, 5 хороо, Багануур ХК |
||
9 |
Багахангай дүүрэг |
2016.10.11 |
2 дугаар хороо |
2016.10.12 |
1 дүгээр хороо |
Ч.Ариунболд