“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль ирэх сард болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны долоодугаар
сарын 23 /МОНЦАМЭ/. Энэ оны 7-8 дугаар
сард болох аялал жуулчлалын үйл ажиллагааг танилцуулж байна.
Долоодугаар сард:
- 22-нд чөлөөт нислэгийн
“Азийн цом-2024” тэмцээн,
- 20-27-нд Монгол туургатан
олон улсын хүүхдийн Х наадам,
- 26-28-нд Булган аймагт буриад
түмний өв соёл, уламжлал, зан заншлын “Алтаргана-2024” олон улсын 15 дугаар
наадам,
- Улаанбаатарт Олон улсын
харваачдын тэмцээн тус тус болно.
Наймдугаар сард:
- 1-6-нд Өмнөговь аймагт “Өмнөговь
опен” олон улсын тэмцээн болно.
- 3-4-нд Улаанбаатар хотноо
Хүй долоон худагт: “Даншиг наадам-Хүрээ цам-2024” шашин соёлын наадам зохион
байгуулна.
- 3-10-нд Улаанбаатар хотноо
“Монголын олон өдөр” дугуйн олон улсын тэмцээн болно.
- 4-нд Увс аймагт “Түмний
язгуур” болон “Ойрад түмэн” олон улсын наадамтай.
- 8-18-нд Улаанбаатар хотноо
“Mongolia bike challenge-2024” спорт аялал жуулчлалын үйл ажиллагаа болно,
- 16-18-нд Улаанбаатар хотод
олон орны “UB food festival” зохион байгуулна.
- 16-18-нд Ховд аймагт Олон улсын хөөмийн наадамтай.
- 17-нд "Мөөгний баяр"-ыг ШУА, ХААИС, Монголын мөөг сонирхогч, судлаачдын нийгэмлэг зохион байгуулна.
- 21-22-нд Улаанбаатар хотод
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль болно.
- 23-25-нд Улаанбаатар хотноо Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт тус тус болно.