Үндэсний супер лиг” ирэх сард эхэлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ“Үндэсний супер лиг”-ийн тэмцээнийг 2016 оны 11 дүгээр сард Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбоо/МҮСБХ/-ноос зохион байгуулна.
Тус тэмцээнд 21 аймгийн эрэгтэй багууд оролдог бөгөөд 17 аймгийн баг оролцохоор бүртгүүлжээ. Тэд хоёр бүсэд хуваагдаж тоглох юм. Тэмцээн ирэх сарын 4-нд эхэлж, 2017 оны хоёрдугаар сард шилдгүүд тодорч өндөрлөнө.
Тус тэмцээний баруун бүсэд Завхан, Орхон, Архангай /Golden East Warriors/, Булган /Legacy/, Өвөрхангай, Хөвсгөл, Ховд /Алтайн Аргаль/ Баянхонгор, Увсын баг багтсан бол зүүн бүсэд Дархан /Гарьд/, Дорнод, Дорноговь, Сүхбаатар, Альянс Тех Харцага/, Төв Ургац, Хэнтий ЭБЭГ Хасу мегаватт, Сэлэнгэ, Өмнөговь аймгийн баг тус тус багтжээ.
Д.Өлзий