Ирэх бямба, ням гарагт үндэсний бөхийн барилдаан болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТМонгол бөхийн өргөөнд ирэх бямба, ням гарагт үндэсний бөхийн барилдааныг МҮБХ-ноос зохион явуулна.
Тухайлбал, 10 дугаар сарын 15-нд Орон сууц нийтийн аж ахуйн салбарын 85 жилийн ойд зориулсан Улсын начин цолны хүндэтгэлийн барилдаан болох бөгөөд 224 бөх зодоглоно. Харин ням гарагт буюу 10 дугаар сарын 16-нд Сэлэнгэ аймгийн Түшиг сумын харьяат, цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн барилдаанд 256 бөх хүч үзнэ.
Д.Өлзий