Сонгуулийн санал авах байр бэлэн болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-10-12 21:34:48

Сумын ИТХ- ын ээлжит сонгуулийн санал авах байрууд бэлэн болсон байна. Дундговь аймгийн хувьд сонгуулийн санал хураалтыг 66 хэсэгт явуулна.

Сонгуулийн тухай хуулийн дагуу санал авах өдрөөс 10 хоногийн өмнө санал авах байрын дугаар, нэр, хаяг, байршлыг нийтэд зарлан мэдээлэх ёстой. Мөн 10 дугаар сарын 14- нөөс өмнө сумын Засаг дарга нар санал авахад шаардлагатай зүйлсийг бэлэн болгох үүрэг хүлээсэн. Энэ дагуу сонгуулийн санал авах байрууд байршлаа эзэлж, үүд хаалгаа нээжээ.

Дундговь аймгийн 15 сумын ИТХ- ын 295 мандатын төлөө 604 нэр дэвшигч өрсөлдөж байгаа бөгөөд сонгуулийн санал өгөх насны нийт 29 мянга 700 гаруй сонгогчийн нэрс жагсаалтад бичигдсэн байна.

Санал тоолох 66 төхөөрөмж ажиллана. Тэдгээрийн хэвийн үйл ажиллагааг хангахаар 81 даамал ажиллахад бэлэн болжээ.

Хуулийн дагуу энэ ням гарагаас өмнө сонгуулийн төв байгууллага саналын хуудсыг санал авах байруудад хүргүүлэх бөгөөд саналын хуудас хүлээн авмагц санал авах байрыг цагдаагийн хамгаалалтад  авах юм.

Т. Отгонтуяа         

 

相关新闻