Үндэсний хөгжлийн газрын даргын асуудлыг түр хойшлуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2016-10-13 11:36:52

Үндэсний хөгжлийн газрын даргад нэр дэвшигч гадаадад албан томилолттой байгаа тул энэ асуудлыг түр хойшлуулж, дараагийн хуралдаанаар хэлэлцэхээр Төрийн албаны зөвлөлөөс шийдвэрлэжээ.

Учир нь удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтад хамгийн өндөр оноо авсан иргэн нь өөрийн биеэр Төрийн албаны зөвлөлийн хуралдаанд байлцдаг аж.

Түүнчлэн энэ сарын 10-11-ны өдөр болсон удирдах ажилтны сонгон шалгаруулалтыг 15 ажлын байранд зарлахад 35 иргэн бүртгүүлсэн байна. Ингэхэд 23 нь эцсийн шатанд тунаж үлдэн, төрийн жинхэнэ албаны удирдах ажилтны нөөцийн жагсаалтад бүртгэгджээ. 

Б.Туул

相关新闻