Наймдугаар сарын 30-ныг Монголын таеквондогийн өдөр болгон зарлав
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Гурван жилийн зайтай алтан медаль авсан наймдугаар сарын 30-ны өдрийг Монголын таеквондогийн холбооноос “Монголын таеквондогийн өдөр” болгон зарлалаа.
Учир нь “Парис-2024”
паралимпын наадмын эхний өдөр
таеквондогийн эмэгтэйчүүдийн 52 кг-ын жингийн К-44 ангилалд У.Сүрэнжав
алтан медаль хүртэж, тус наадмын
5 дахь медаль, гурав дахь алтан медалийг эх
орондоо авчирсан юм.
Мөн гурван жилийн
өмнөх энэ өдөр “Токио-2020” паралимпын наадмаас Хөдөлмөрийн баатар, гавьяат
тамирчин Э.Содномпилжээ алтан медаль авсан билээ.
“Парис-2024” зуны 17 дугаар паралимпын наадам ид дундаа орж, одоогоор Монголын баг нэг алт,
хоёр мөнгөн медальтайгаар 168 орноос 29 дүгээр байрт бичигдэж байгааг Биеийн тамир спортын улсын хороо мэдээлэв.