БАЯНХОНГОР: Цас орж шуурна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР![](/files/67403b67d2862.jpeg)
Баянхонгор, 2024 оны арваннэгдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. УЦУОША-наас өгсөн мэдээллээр энэ сарын 24-нд ихэнх нутгаар, 25-26-нд хангайн уулархаг нутгаар цас орж шуурна.
Салхи энэ сарын 24-нд Алтайн салбар уулсын ихэнх, говь, тал хээр, хангайн нутгийн зарим газраар, 25, 26, 27-ны өдрүүдэд Алтайн салбар уулс, говийн нутгийн ихэнх, хангай, хээр талын нутгийн зарим газраар 10-12 м/с, зарим үед 16-18 м/с хүрч ширүүсч цасан болон шороон шуургатай байхыг тус албанаас мэдээллээ.
24-нөөс хүйтэрч, Заг Байдрагийн хүрэн бэлчирт шөнөдөө -30-35 хэм, өдөртөө -16-21 хэм, хангайн уулархаг нутгаар шөнөдөө -23-28 хэм, өдөртөө -9-18 хэм хүйтэн байна. Алтайн салбар уулс, хээр талын нутгаар шөнөдөө -15-20 хэм, өдөртөө -3-8 хэм, говийн нутгаар шөнөдөө -12-17 хэм, өдөртөө 0-5 хэм хүйтэн байх бол Эхийнгол баянбүрд орчмоор өдөртөө 0+5 хэм, шөнөдөө -8-13 хэм хүйтэн байна.
27-ноос хүйтний эрч суларна.