Үндсэн хуулийн сэдэвт эсээ бичлэгийн уралдааны шилдгүүд тодорлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-12-31 11:06:30

Улаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. УИХ-ын Тамгын газрын дэргэдэх Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгээс Монгол Улсад ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 33 жилийн ойн хүрээнд эсээ бичлэгийн уралдааныг зохион байгуулав.


Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын үнэ цэн, мөн чанарыг таниулах зорилго бүхий эсээ бичлэгийн уралдааныг “Үндэсний эв нэгдэл, төрт ёс, түүх, соёлын уламжлал”, “Хүний эрх, эрх чөлөө, шударга ёс” дэд сэдвээр их дээд сургуулийн оюутан, ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулсан байна. Уралдаанд 140 гаруй бүтээл ирүүлсэн бөгөөд сонгон шалгаруулалтыг хоёр үе шаттайгаар явуулж, шилдгүүдийг тодруулсан аж.

 

Хүний эрх, эрх чөлөө, шударга ёс” сэдвийн эсээ бичлэгийн уралдаанд МУИС-ийн Бизнесийн сургуулийн маркетингийн хөтөлбөрийн дөрөвдүгээр түвшний оюутан С.Маралгуа тэргүүлж, Санхүү, эдийн засгийн их сургуулийн эрх зүйн хөтөлбөрийн дөрөвдүгээр түвшний оюутан Р.Анхзаяа, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн эрх зүйн хөтөлбөрийн гуравдугаар түвшний оюутан Э.Баярсайхан нар тус тус удаалжээ. “Үндэсний эв нэгдэл, төрт ёс, түүх соёлын уламжлал” эсээ бичлэгийн уралдаанд Отгонтэнгэр их сургуулийн эрх зүйн хөтөлбөрийн дөрөвдүгээр түвшний оюутан Т.Маргад-Эрдэнэ, нийслэлийн ерөнхий боловсролын 24 дүгээр сургуулийн 11в ангийн сурагч Э.Цэлмэг, 20 дугаар сургуулийн 11д ангийн сурагч А.Золзаяа нар эхний гурван байрыг эзлэв. МУИС-ийн Хууль зүйн сургуулийн эрх зүйн хөтөлбөрийн дөрөвдүгээр түвшний оюутан Ш.Сумъяахүү, нийслэлийн ерөнхий боловсролын “Эрдмийн өргөө” сургуулийн 11и ангийн сурагч А.Энэрэл, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2 дугаар сургуулийн 11д ангийн сурагч Н.Янжинлхам нар тусгай байрын шагнал хүртсэн байна.

 

相关新闻