2025 онд 136 төслийн хүрээнд 208.1 га газар чөлөөлнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-02-03 17:23:02

Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, 2025 онд хийх авто замын засвар, шинэчлэлийн ажил, гадаадын зээл, тусламжаар хэрэгжүүлж байгаа төслүүдийг хэрэгжилт, сургууль, цэцэрлэгийн газрын асуудал шийдвэрлэсэн судалгааны талаар хэлэлцлээ.


Энэ жил улс, нийслэлийн төсөв, гадаадын зээл тусламжаар хэрэгжих 136 төслийн хүрээнд 208.1 га газрын 3949 нэгж талбарт газар чөлөөлөхөөр төлөвлөжээ. Газар чөлөөлөлтийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/58 дугаар захирамжийн дагуу нөлөөлөлд өртсөн нэгж талбаруудын газар, эд хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл бүхий компанийг сонгон шалгаруулах худалдан авах ажиллагаа зохион байгуулах юм.  


Дашрамд дурдахад, бүтээн байгуулалтын ажлын хүрээнд Сэлбэ, Сүхбаатар дүүрэг, Дэнжийн 1000 дэд төвийн дулааны цахилгаан станц болон бусад ажлын хүрээнд газар чөлөөлсөн 43 нэгж талбарт Нийслэлийн Засаг даргын захирамжаар нөхөх олговор олгожээ. 

相关新闻