ӨВӨРХАНГАЙ: "Өврийн хангайн өмбүүл агуйнууд" номын нээлт боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ![](/files/67a57d16cc6bc.jpeg)
Арвайхээр, 2025 оны хоёрдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Агуйн түүх, соёлын судалгааны
цомог бүхий “Өврийн хангайн өмбүүл агуйнууд” номын нээлт боллоо.
Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, судлаач Жа. Баяржаргал уг номыг товчоолон бүтээсэн агаад аймгийн Байгаль орчны газар ерөнхий ивээн тэтгэгчээр ажилласан байна.
Номыг бүтээхдээ судалгааны баг 2021-2024 онд бүх сумдын нутгаар дөрвөн удаа ажиллаж, 20-иод мянган км замыг 150 гаруй хоног туулан түүх, домгоор арвин, ур хийц бүхий олон арван агуй, хөмөг хонгил байгааг илрүүлж, анх удаа албан ёсоор бүртгэлжүүлжээ.
Номонд 200 орчим агуйн нэр томьёо, тайлбар багтсан байна.