Нөөцийн махны худалдааг энэ сарын 27-ны өдрийг дуустал зохион байгуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Сар шинийн баярыг тохиолдуулан нөөцийн махны худалдааг энэ сарын 27-ныг дуустал нийслэлийн есөн дүүргийн 18 байршилд зохион байгуулж байна.
Өргөтгөсөн
худалдаанд хонины махыг зах зээлийн үнээс доогуур буюу 11.800 төгрөгөөр
борлуулж байгаа. Чанар,
стандартын дагуу үйлдвэрийн аргаар бэлтгэж нөөцөлсөн гулууз махыг худалдан авах боломжтой.
Нийслэлд нөөцийн махыг хоёрдугаар сарын 7-ны өдрөөс үе
шаттай худалдаж эхэлсэн. Одоогоор есөн
дүүргийн 446 дэлгүүрт жижиглэнгээр борлуулж байна.
Энэ жил 10
аж ахуйн нэгжийн нөөцөлсөн 8.713
тонн махыг нийслэлийн иргэдийн хаврын улирлын хэрэгцээнд зориулан бэлтгээд байгааг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлжээ.