ӨНӨӨДӨР: "Бонд форум-2025" болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-04-17 06:37:14

Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Өнөөдөр болох үйл явдлын тойм

 

8:30 цагт: “Бонд форум-2025”-ыг МҮХАҮТ-д зохион байгуулна.  

9:00 цагт: "Оюутны хөгжлийн цогц бодлого:асуудал, шийдэл” үндэсний хэлэлцүүлэг Төрийн ордонд болно.

10:00 цагт: Монголын хамгийн анхны Паппет кино Пөөдөө УСК-ны хэвлэлийн бага хурал Монгол Улсын хүүхэлдэйн театрт болно.

11:00 цагт: "Тогтвортой хөгжил-Ногоон ирээдүй” үзэсгэлэн худалдаа МҮЭСТО-нд болно.

16.00 цагт:Gobi Mirage” уран зургийн үзэсгэлэнг Монголын Урчуудын Эвлэлийн галерейд нээнэ.

-УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд болно.

- “Mongolia Mining-2025- үзэсгэлэнг Буянт-Ухаа ордонд нээнэ.

-"Олон улсын хөшөө дурсгал, дурсгалт газруудын өдөр" тохиож байна.

-Монголын циркийн 10 гаруй хамтлагийн 230 орчим уран бүтээлчдийн нэгдсэн тоглолт Д.Сүхбаатарын талбайд үргэлжилж байна.

-“Хөх нар” Монгол орчин үеийн урлагийн төвийн уран бүтээлч, ард координатор Н.Сонинбаярын “Тал нутгаас тавхайн чинээ” бие даасан үзэсгэлэн Монгол Уран зургийн галерейд энэ сарын 30-ныг дуустал гарна.

-Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 390 жилийн ойд зориулсан “Өндөр гэгээний өв” үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд гарч байна.

 

Орон нутагт:

-Малчдын зөвлөгөөн Хөвсгөл аймгийн бүх сумдад энэ сарын 21-ныг дуустал болно.

 

 Хилийн чанадад:

-Чехийн Үндэсний музейд “Чингис хаан” олон улсын үзэсгэлэн 6 дугаар сарын 22-ныг хүртэл гарч байна.  

 

相关新闻