ДАРХАН-УУЛ: Дөрөвдүгээр сарын эхний хоногуудад 21 удаагийн гал түймэр гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2025-04-18 14:16:58

Дархан, 2025 оны дөрөвдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Хаврын улиралд хуурайшилт ихсэж болзошгүй ой, хээрийн болон шар өвсний түймэр гарах эрсдэл нэмэгддэг. Иргэдийн санамсар, болгоомжгүй үйлдлээс болж ахуйн болон объектын гал түймрийн дуудлага сүүлийн өдрүүдэд нэмэгдэж байгааг аймгийн ОБГ-ын газраас мэдэгдлээ.


Тухайлбал, орчноо цэвэрлэх, хог шатаахаас үүдэн шар өвсний түймрийн дуудлага дөрөвдүгээр сарын эхний 14 хоногт 21 удаа бүртгэгджээ. Шар өвсний түймрийн улмаас 3-5 айлын гэр болон байшин шатсан, малын өвөлжөө, хашаа, өвс шатаж эд хөрөнгөөрөө хохирчээ.


Иймд иргэд, айл өрх, ААНБ-ууд цогтой үнс нурмаа тагтай төмөр саванд хийж хэвших, тамхи, чүдэнз, ил галыг бүрэн унтраан, айл өрхүүд хашааны шар өвс, хог хаягдлыг ил задгай шатаахгүй байхыг аймгийн Онцгой байдлын газраас анхаарууллаа.


Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа зөвлөмжийг хэрэгжүүлж, эрүүл мэнд, амь, өмч хөрөнгөө гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх хэрэгтэйг аймгийн ОБГ-ын дарга, хурандаа А.Алтансүх зөвлөж байна.




相关新闻