ДОРНОГОВЬ: Музейн боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2025-05-29 11:25:31

Сайншанд, 2025 оны тавдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Музей, сургалт, судалгааны төвөөс иргэдийн соёл боловсрол, түүх, зан заншлын мэдлэгийг өргөтгөх зорилгын хүрээнд Музейн боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. 


Музейд зочилсон хүүхэд багачууд "Миний монгол хувцас”, “Монгол гэр”, “Шагай наадгай” зэрэг гурван төрлийн боловсролын хөтөлбөрт хамрагдаж монгол олон үндэстэн ястны хувцасны ялгаа, алаг мэлхий өрөх, шагайн наадгай, монгол гэрийн түүхэн хөгжил, гэр барих буулгах арга ухаан, гэрийн хэрэглэгдэхүүн тус бүрийн нэршлийг оньсогын аргаар танин мэдэж мэдлэгээ зузаатгаж байгаа юм.


Үүнээс гадна Хүннүгийн үед холбогдох археологийн ховор үзмэрүүд, эртний аварга сүүн тэжээлтэн, загас, яст мэлхий, үлэг гүрвэл зэрэг сээр нуруутан амьтдын тухай танхимаар зочилж сонирхолтой мэдээлэлтэй болж байна.


Ташрамд, аймгийн Музей сургалт, судалгааны төв анх 1945 онд Орон нутаг судлах кабинет, 1979 онд Орон нутаг судлах музей, 1999 онд Музей сургалт судалгааны төв (МССТ) болон  өөрчлөгдөж эдүгээ 80 жилийнхээ ойтой золгоод байгаа юм.


相关新闻