Ихэнх нутгаар бага зэрэг дулаарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2016-11-07 11:15:30

Энэ сарын  9-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 10,11-нд зарим газраар цас орно.

Салхи  8-нд Алтайн уулсаар, 9-нд ихэнх нутгаар секундэд 14-16 метр, 10,11-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө голын саваар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 10-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 3-8 градус  хүйтэн байна. 8,9-нд өдөртөө бага зэрэг дулаарна.

相关新闻