Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих төслийн анхдугаар хурал болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2016-11-11 18:03:18

"Улаанбаатар дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих төслийн" Хамтарсан Зохицуулах Зөвлөлийн анхдугаар хурал өнөөдөр боллоо.

2015 оны Үндэсний статистикийн судалгаагаар Монгол Улсад нийт 101 мянга 730 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байна. Үүнээс харааны бэрхшээлтэй 10 мянга 925, сонсголын бэрхшээлтэй 8406, хөдөлгөөний бэрхшээлтэй 20 мянга 110 /үүнээс 2615 нь тэргэнцэртэй/, хэл ярианы бэрхшээлтэй 4491 иргэн байгаа юм. Үүнээс 33 мянга гаруй нь Улаанбаатар хотод амьдарч байна. Тиймээс дээрх иргэдийн өмөн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор Монголын Засгийн газар болон Японы Засгийн газар хамтарч Улаанбаатар дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих төсөл"-ийг хэрэгжүүлэх болсон.

Өнөөдөр болсон анхдугаар хуралдаанаар энэ сараас ирэх оны зургаадугаар сар хүртэл хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөгөө хэлэлцсэн байна.

Тус хуралд ХНХЯ-ны Хүн амын газрын дарга С.Тунгалагтамир, хөгжлийн бэрхшээлтэй ирэгдийн хөгжлийн хэлтсийн дарга Т.Батдулам болон тус хэлстийн мэргэжилтэн Б.Болор, ахлах мэргэжилтэн Д.Ганболд оролцсон бол Японы талаас төслийн ахлах зөвлөх Чиба Сан тэргүүтэй төлөөллүүд оролцлоо.

Ч.Ариунболд

相关新闻