Ази, номхон далайн бүс нутгийн дээд хэмжээний уулзалтанд оролцлоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМНийгмийн хамгаалал, хүүхэд, бүх нийтийн эрүүл мэндийн асуудлааар чуулсан Ази, Номхон далайн бүсийн хүүхдийн эрхийн төлөөх дээд хэмжээний уулзалтад Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Мөнгөнчимэг, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх, НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөлөгчдийн хамт амжилттай оролцоод ирлээ.
Монгол улсын Засгийн газраас хүнээ хөгжүүлэх, хамгаалах, халамжлах бодлогод онцгой анхаарал хандуулан ажиллаж байгаа бөгөөд тэр дундаа бага насны хүүхдийн хөгжил, эрх хамгаалал, болон хүүхдэд ээлтэй нийгмийн хамгаалалд хөрөнгө оруулахын ач холбогдлыг хүлээн зөвшөөрч, “Хүүхдийн мөнгө” , “Цалинтай ээж” зэрэг тодорхой арга хэмжээг авч ажиллаж байгааг сайшааж байв.
Энэ удаагийн Ази, Номхон далайн бүсийн хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулагдаж байгаа өндөр дээд хэмжээний уулзалтаар улс орнууд хүүхдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр харилцан бие биенээсээ суралцаж, сайн туршлагаа хуваалцсан үр дүн ихтэй чуулган байлаа.