Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнд монголын компаниуд оролцов
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМЭнэ сарын 7-9-нд Лондон хотноо болсон “World travel market-2016” аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэн яармагт манай улсын аялал жуулчлалын байгууллагын төлөөлөл оролцлоо.
Тодруулбал, дэлхийн 180 гаруй орны мэргэжлийн байгууллагын төлөөлөл цугласан тус үзэсгэлэн яармагт Монголын аялал жуулчлалын холбооны ерөнхийлөгч Д.Гантөмөр болон МИАТ, Жуулчин, Цолмон трэйвел, Айлаас-Айлууд төсөл, ДМД Монгол, Грэйт Чингис Экспедишн, Зэндмэн Трэйвел, Нью Жуулчин, Дисковери Монголия зэрэг компаниудын төлөөлөгчид оролцжээ.
Үзэсгэлэн яармагийн үеэр Элчин сайд Н.Тулга Монголын аялал жуулчлалын холбооны төлөөлөгчдөд зориулан хүлээн авалт зохион байгуулсан байна. Энэ үеэр Монголын аялал жуулчлалын холбооны тэргүүн Д.Гантөмөр эх орноо гадаадад сурталчлах, Монгол Улсад аялах жуулчдын тоог нэмэгдүүлэхэд бодит дэмжлэг үзүүлж, хамтран ажилладагт тус ЭСЯ-ны хамт олонд талархал илэрхийлж өргөмжлөл гардуулав.
Мөн Монголын аялал жуулчлалын холбооны ерөнхийлөгч Д.Гантөмөрийг ирэх оны 3 дугаар сарын 10-12-ны өдрүүдэд Лондон хотноо анх удаа зохион байгуулах “Флай Фишинг”-ийн үзэсгэлэн яармагт улс орныхоо төлөөллийг оролцуулах, цаашид Монгол Улсад байгальд ээлтэй загасчлалын төрөл болох флай фишингийн спортыг сурталчлах зорилгоор тус үзэсгэлэнгийн зохион байгуулагч Жон Келли, Клайр Зумбини нартай бизнес уулзалт зохион байгуулав.