Монгол, Бразилын Эрүүл мэндийн яам хамтран ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2016-11-16 10:38:38

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг Бразил улсаас Монгол Улсад суух Элчин сайд Маркос Де Паива болон ЭСЯ-ны I нарийн бичгийн дарга Винстон Александр Силва нарыг хүлээн авч уулзан, хоёр улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааны талаар санал бодлоо солилцов.

Сайд А.Цогцэцэг Бразил, Монгол хоёр улс эртний найрсаг хамтын ажиллагаатай, цаашид Эрүүл мэндийн яамд албан ёсны харилцаатай ажиллана гэж итгэж буйгаа илэрхийллээ.

Ноён Маркос Де Паива, энэ уулзалтын томоохон зорилго бол Монгол Улсын эрүүл мэндийн салбартай хамтран ажиллах явдал. Хэдийгээр Бразилын улс төр, эдийн засгийн байдал тогтворгүй байгаа ч эрүүл мэндийн салбарын санхүүжилтээ бууруулахгүй талаар ярилцаж байна гэв.

Биеийн тамир, спортын асуудал ЭМЯ-ны чиг үүрэгт хамаарч байх үед хоёр улсын Засгийн газар хооронд биеийн тамир, спортын салбарт хамтран ажиллах Санамж бичгийг 2015 оны 6 дугаар сард байгуулсан. Энэ хүрээнд Бразил Улсын Палмас хотноо 2016 оны 7 дугаар сард болсон Дэлхийн уугуул иргэдийн анхдугаар наадамд Монголын тамирчид амжилттай оролцсон юм. 

Ж.Болор

相关新闻