АТҮТ-тэй гэрээт аж ахуйн нэгжүүдийн тээврийн хэрэгслийг сонгохыг зөвлөж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМХөдөө, орон нутагт зорчих зайлшгүй шаардлагатай тохиолдолд Автотээврийн үндэсний төвтэй гэрээ байгуулсан аж ахуйн нэгжийн тээврийн хэрэгслийг сонгон үйлчлүүлэхийг зөвлөв.
Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр 11-р сарын 17-25-ны өдрүүдэд цаг агаарын нөхцөл хүндэрч, их хэмжээний цас орж, зам даваа хаагдаж хальтиргаа, гулгаа үүсэх аюултай байгаа тул иргэд өөрсдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй эрсэдлээс урьдчилан сэргийлж хөдөө, орон нутгийн замд зорчихгүй байхыг тус төвөөс анхааруулж байгаа юм.
Хэрэв зайлшгүй шаардлагатай тохиолдолд Автотээврийн үндэсний төвийн гэрээт аж ахуйн нэгжүүдээр үйлчлүүлэхийг зөвлөж байна. Гэрээт аж ахуйн нэгжүүд нь даатгалтай, нэгдсэн хяналттай /GPS/, аюулгүй байдлыг бүрэн хангасан, бэлтгэгдсэн мэргэшсэн жолоочтойгоор иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийн аюулгүй байдлыг ханган, тав тухтай, дулаан тохилог орчинд үйлчилж байгаа аж.
Мөн улс, хот хоорондын чиглэлд ачаа, зорчигч тээвэрлэж буй тээврийн хэрэгслийн байршлыг ажлын цагаар 70070012, ажлын бус цагаар 1900-1234 дугаарын утсаар лавлах боломжтой юм.
Н.Туяа