Их хүрээ хийдийн хамба лам З.Санждорж XIV Далай ламын айлчлалд таагүй хандав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭММонголын Бурхан шашинтны шинэ төвөөс Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам маргааш Монгол Улсад хүрэлцэн ирж, айлчлал хийх гэж буйд эсрэг байр суурьтай буйгаа илэрхийллээ.
Тус төвийн тэргүүн, Их хүрээ хийдийн хамба лам З.Санждорж хэлэхдээ, "XIV Далай лам 9 дэх удаагаа Монгол оронд морилох гэж байна. Одоогоор сүсэгтэн олонд нууцлаг байгаа ч ардчилал хөгжсөн учраас ард түмэндээ танилцуулахаар шийдлээ. Далай ламын айлчлал энэ сарын 18-22-ны хооронд 4 өдөр үргэлжилнэ. Далай лам маргааш Их тэнгэрт залрах юм байна. СТӨ, Бөхийн өргөөнд сүсэгтэн олонд ном айлдахаас гадна X Богдыг тодруулах ажлыг Далай лам гардан зохион байгуулна. X Богдын дүрийг тодруулахыг Монголоос хэн ч хүсээгүй байхад Далай лам Монгол оронд ирэх гэж байгааг би хувь хүнийхээ хувьд зөвшөөрөхгүй байна гэлээ.
Харин XIV Далай ламыг Монголд ирэх талаар сүсэгтэн олонд урьдчилан мэдээлээгүй талаар Бурхан шашинтны төв Гандантэгчинлин хийдээс албан ёсны тайлбар өгөхөөр 15.00 цагт хэвлэлийн хурал хийхээр товложээ.
Ж.Болор
Гэрэл зургийг Б.Чадраабал