Хотын дарга маргааш цас цэвэрлэх ажилд нийтээр оролцохыг уриалав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМХотын дарга С.Батболд нийслэлд үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг маргааш буюу энэ сарын 19-нд цас цэвэрлэх ажилд оролцохыг уриалав.
Энэ сарын 17-ны оройн 20 цагаас хойш үргэлжлэн орж буй цасны улмаас нийслэлийн гудамж, талбайд 20 см зузаан цасан бүрхүүл тогтжээ. Тиймээс маргааш төрийн байгууллагын бүх ажилчид цас цэвэрлэх аж.
Хотын дарга “Өнгөрсөн шөнийн 00 цагаас эхлэн хотын удирдлагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Одоогоор 140 тонн цас хайлуулах бодис цацсан. Өнгөрсөн онд өвлийн турш 13 удаа цас орсон. Гэтэл энэ жил зөвхөн 11 дүгээр сард 13 удаа цас орчихоод байна. Цаг уурын байгууллагаас цаашид ч цас үргэлжлэн орох мэдээлэл өгч байгаа учраас төр захиргааны байгууллага, хувийн хэвшил, иргэд бүгд бэлэн байдалд байх шаардлагатай” хэмээв.
Ч.Ариунболд