Суудлын галт тэрэгний их засварыг 100 хувь хийжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ“Улаанбаатар төмөр зам” ХНН-ээс өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд суудлын галт тэрэгний их засварыг 100 хувь хийж дуусав.
Зүтгүүрийн аж ахуй нь 100 илчит тэргийг өвлийн тээвэрт бэлдэж, хөдөлгүүрийн эд ангид хийх шаардлагатай засвар үйлчилгээг хийж, сэлбэг хэрэгслийг бэлтгэн нийлүүлсэн байна. Деподын түлшний агуулахын хориг байгууламж барих, амрах байруудын урсгал засвар, 4065 тн тоормозны элс бэлдэж хатаах, нүүрс захиалах зэрэг ажлыг хийж гүйцэтгэсэн аж. Мөн өвлийн улиралд ажиллахгүй төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн, машин механизмыг өвлийн горимд шилжүүлэх бэлтгэл ажлыг хангаж байгаа гэнэ.
“Монголын төмөр зам” ТӨХК-ийн хувьд нийт 245 ачааны вагоныг өвлийн тээвэрлэлтэд бэлтгэж, техникийн үзлэг, засварын ажлыг “Улаанбаатар төмөр зам” ХНН-тэй хамтарч хийж байна. Төмөртэй өртөөний дохиолол, холбооны байгууламжийн техникийн үзлэг, зам сум, гармын хажуугаар явсан магистраль болон шилэн кабель, гарцын тэмдэг, тэмдэглэгээг хийх ажлыг 100 хувь хийж дуусгажээ.
Б.Туул