Нийслэлийн харъяа газрууд 90 цэгт цас цэвэрлэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2016-11-19 10:55:09

Улаанбаатарт цас ихээр орсонтой холбогдуулан халтиргаа, гулгаанаас урьдчилан сэргийлэх зорилгоор өнөөдөр НЗДТГ болон харьяа газруудын ажилтнууд 90 цэгт цас цэвэрлэнэ.

Энэ сарын 17-ны 20.00 цагаас Улаанбаатарт орж эхэлсэн цасны улмаас 20 см цасан бүрхүүл тогтсон. ЦУОШГ-ын мэдээлснээр цас үргэлжлэн орох төлөвтэй байгаа юм. Өнгөрсөн өдрүүдэд ТҮК-ууд, Авто зам засвар арчлалт НӨҮГ зэрэг байгууллагуудын 149 ажилтан, 41 машин техник хэрэгсэл ашиглан нийт 225 гудамж талбайд 258 тонн цас хайлуулах бодис цацжээ. мөн 251 зам талбайн үйлчлэгч явган хүний зам цэвэрлэж байгаа юм.

Мөн НЗД-ын зүгээс өнөөдөр болох цас цэвэрлэх ажилд хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг идэвхтэй оролцохыг уриалсан юм.

Ч.Ариунболд

相关新闻