Дорноговь аймгийн Айраг суманд зам ашигласны төлбөр хураадаг болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМДорноговь аймгийн Айраг суманд шинээр байгуулагдсан Олон улсын болон улсын чанартай А0102 дугаартай авто замаар зорчиж буй тээврийн хэрэгслээс зам ашигласны төлбөр хураамж авч эхэлсэн талаар АТҮТ-өөс мэдээоэв.
Энэхүү төлбөр авах нэгж нь Засгийн газрын 103 дугаар тогтоолоор шинэчлэн батлагдсан "Олон улсын болон улсын чанартай зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс авах төлбөрийн хэмжээ"-ний дагуу зам ашигласны төлбөр буюу 1000 төгрөг төлөх юм. Төлбөр авах цэг нь энэ сарын 17-ноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд хураамжийг “Замын сан”-д төвлөрүүлж, автозам барилга, засаварт зарцуулах юм.
Ч.Ариунболд