Истанбулаар зорчихдоо бичиг баримтаа биедээ авч явахыг анхааруулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМИстанбул дахь Ерөнхий Консулын газраас тус хотод ажиллаж амьдарч буй болон тус хотоор зорчих иргэдэд хандаж мэдэгдэл гаргажээ.
Истанбул хотын Фатих дүүрэг Кумкапи дахь Гадаадийн иргэд, шилжилт хөдөлгөөний газрын саатуулах байранд энэ сарын 19-нд гал түймэр гарсан байна. Түймрийн улмаас Турк улсаас албадан гаргах шийдвэрийн дагуу тус байранд саатуулагдаж байсан 100 гаруй гадаадын иргэн зугтсан хэрэг гарчээ.
Истанбул хотын Цагдаагийн газар зугтсан иргэдийг яаралтай буцаан барьж саатуулах арга хэмжээг авч байгаа тул гудамж талбай, олон нийтийн газруудаар явахдаа бичиг баримтгүйгээр гарахгүй байх эсвэл хүн ихээр төвлөрсөн газруудаар явахгүй байхыг анхаарууллаа.
Учир нь гадаадын иргэдэд бичиг баримтын шалгалт ихээр хийж байгаа аж.
Б.Туул