Ажилгүйдлийг бууруулах хөдөлмөрийн яармаг болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭММЗХ-ны дэргэдэх Залуучуудын хөдөлмөрийн төв бирж Монгол Улсын хэмжээнд залуучуудын ажилгүйдэлд эзлэх хувийг бууруулах үндсэн зорилгын хүрээнд “Ажилгүйдлийг анагаая” хөдөлмөрийн яармагийг энэ сарын 24-нд МЗХ-ны “Залуус” танхимд зохион байгуулна.
Монгол Улсын Үндэсний статистикийн хорооноос 2016 оны гуравдугаар улиралд гаргасан судалгаагаар ажилгүйдлийн түвшин 9.4 хувьтай байгаа нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 3 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Тус хөдөлмөрийн яармагаар ажил олгогчид болон оюутан залуучуудыг холбон нээлттэй ажлын байранд зуучлах, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжин ажиллаж буй аж ахуйн нэгж байгууллагуудыг сурталчлах, ажил хайгчдад ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, цагийн ажил хайгчдад чиглүүлэх сургалт, зөвлөгөө өгөх үйл ажиллагааг зохион байгуулах аж.
Яармагт оролцох сонирхолтой ажил олгогч байгууллагууд болон ажил хайгчдад нээлттэй бөгөөд бүх үйл ажиллагаа, сургалт хураамжгүй байх юм.
Ж.Болор