“Тогтвортой хөгжил-2030” чуулган болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, Ерөнхий сайдын ажлын алба, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Сангийн яам, түнш байгууллагуудтай хамтран “Тогтвортой хөгжил-2030” чуулганы хүрээнд “Монгол Улсын тогтвортой хөгжилд хүрэх зам” дээд түвшний уулзалтыг зохион байгуулах болжээ.
Энэ талаар холбогдох мэргэжилтнүүд өнөөдөр мэдээлэл хийж, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас “Ногоон хөгжлийн төлөө хамтдаа” сарын аяныг өнгөрсөн сарын 26-наас эхлэн өрнүүлсэн талаар танилцуулав.
Тус яамны Цэвэр технологи, хөрөнгө оруулалт, үйлвэрлэлийн хэлтсийн дарга Ц.Уранчимэг "Салбарын яамнаас сарын хүрээнд олон нийтийн сурталчилгаа, ногоон оффис, ногоон хэрэглээ, амьдралын хэв маяг, ногоон бизнес, ногоон элч, ногоон хөгжлийн бодлогын хэрэгжилт орон нутагт зэрэг арга хэмжээг зохион байгуулсан. Ингэснээр яамнаас гарч буй хаягдал цаасыг цуглуулж, “Сайхан арвин” ариун цэврийн цаасны үйлдвэрт нийлүүлдэг болсон. Мөн “Дэм дэмэндээ” хүмүүнлэгийн хайрцгийг ажиллуулж, байгаль орчинд ээлтэй “Ариг” банк, “АПУ” компанийн үйл ажиллагаатай танилцуулахаар эко таван сургуулийн сурагчдыг танилцуулсан" гэв.
Н.Туяа