Монголын өмгөөлөгчдийн холбоо “Шилжин явах цом”-ын эзэн болжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТМонгол Улсад хууль зүйн алба үүсэн байгуулагдсаны 105 жилийн ойн хүрээнд "Хуулийн төв байгууллагуудын дундах спортын их наадам" зохион байгууллаа.
Тэмцээнд Хууль зүй дотоод хэргийн яам, Шүүхийн Ерөнхий Зөвлөл, Улсын Ерөнхий прокурорын газар, Монголын Олон Улсын ба Үндэсний Арбитр, Монголын Хуульчдын холбоо, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, Хууль зүйн үндэсний хүрээлэн гэсэн 7 байгууллагын баг тамирчид шатар, ширээний теннис, биллъярд, сагсан бөмбөг, гар бөмбөгийн төрлөөр хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлджээ.
Сагсан бөмбөгийн төрөлд манай ХЗДХЯ-ы баг тамирчид хүрэл медаль хүртэж, нийлбэр дүнгээр Монголын өмгөөлөгчдийн холбоо тэргүүн байрын шагнал “Шилжин явах цом”-ын эзэн болсон бол 2-р байранд Улсын Ерөнхий прокурорын газар 3-р байранд Монголын хуульчдын холбоо орлоо.
Ирэх жилийн наадмыг ХЗДХЯ зохион байгуулах болж Улсын Ерөнхий прокурорын туслах прокурор, Тамгын газрын дарга Ц.Арвинбуудай, ХЗДХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгаланд спортын их наадмын билэгдэл болох тугийг гардуулжээ.
Н.Туяа