ОХУ-аас захиалсан 200 тонн цас хайлуулах бодис маргааш ирнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМНийслэлийн гудамж талбайд үүссэн халтиргаа, гулгааг арилгах зорилгоор ОХУ-д захиалсан 200 тонн цас хайлуулах бодис маргааш буюу энэ сарын 24-нд ирнэ.
Уг давсыг 123 сая төгрөгөөр захиалсан юм. Мөн БНХАУ-аас 30 сая төгрөгөөр захиалсан 23 ширхэг бичил оврын цас цэвэрлэгээний техник энэ долоо хоногт багтан ирэх юм. Одоогоор хот тохижилтын газраас Нарны гүүр, нүхэн гарц, ард Аюуш, Чингүнжавын гудамжинд цас хайлуулах бодис тогтмол цацаж байгаа. Мөн Зурагтын эцсээс Баянхошуу, Жанцан, Баруун дөрвөн замаас Таван шар зэрэг хөдөлгөөн ихтэй, халтиргаа гулгаа их үүсдэг газруудад давс цацах ажил үргэлжилж байгаа юм.
Ч.Ариунболд