МЗХ, “Галтууд” ХХК-тай хамтран ажиллахаар болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2016-11-23 18:12:36

“DGLproject” төслийн хүрээнд Монголын Залуучуудын холбоо / МЗХ/ болон "Галтууд" ХХК хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Тус төсөл нь мэдээлэл технологийн салбарын өндөр хөгжилд Улаанбаатар хот төдийгүй хөдөө орон нутгийн иргэд, хүүхэд залуучуудыг уриалан дуудах, дэлхийн хэмжээний программчиллыг сурталчлах, залуучуудын бизнес эрхлэлтийг дэмжих замаар залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажилгүйдлийг бууруулах, гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, төсөл хөтөлбөрийн мэдээллийг байршуулах, түүний аюулгүй байдлыг хангах зорилготой.

Санамж бичгийн хүрээнд МЗХ залуучуудын цахим түншлэлийг бий болгох, хөрөнгө оруулалт, шинэ санал санаачилгыг дэмжин ажиллах юм.

Санамж бичгийг МЗХ-ны Удирдлага, төлөвлөлт,хамтын ажиллагаа хариуцсан нарийн бичгийн дарга Б.Эрдэнэбат, “Галтууд” ХХК-ийн Мэдээлэл технологи хариуцсан захирал Т.Хасбагана нар үзэглэлээ.

Ж.Болор

相关新闻