Э.Тэмүүжин пүүл биллиардын ДЗАШТ-ий мөнгөн медаль хүртэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТБНХАУ-ын Шанхай хотод Пүүл биллиардын залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон Э.Тэмүүжин ДАШТ-ий мөнгөн медалийн эзэн боллоо.
Энэ удаагийн Шанхайгийн тэмцээнд манай улсаас дасгалжуулагч Л.Баттулга багшийн удирдлага дор гурван залуу тамирчин оролцож ур чадвараа сорьсон байна. Манай багийн тамирчид ийнхүү амжилттай оролцон Э.Тэмүүжин хоёрдугаар байрт шалгарч мөнгөн медаль хүртэж эх орныхоо нэрийг олон улсад таниулжээ.
Д.Өлзий