Нисгэгчийн үнэмлэх олгох шалгалтыг олон улсын байгууллага зохион байгуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМИНЕГ-аас Нисгэгч, Нислэгийн хөдөлгөөний удирдагч, инженер, техникийн ажилтнуудад мэргэжлийн үнэмлэх олгоход авдаг шалгалтыг Шинэ Зеландын “Аspeq” олон улсын байгууллага зохион байгуулдаг болжээ.
ИНЕГ-аас авдаг байсан шалгалт нь Иргэний нисэхийн дүрэм (ИНД) болон Зөвлөмжийн цувралын шаардлагыг хангадаггүй байжээ. Тиймээс “Аspeq”-тай хамтран ажиллах гэрээ байгуулж, олон улсын жишигт нийцсэн шалгалтыг авдаг болж байгаа юм. Тус байгууллага нь олон улсад мэргэжлийн үнэмлэх олгох шалгалтын асуулт бэлдэх, шалгалт авах үйл ажиллагаа явуулдаг бөгөөд дэлхийн 8 оронд энэ үйлчилгээг нэвтрүүлсэн туршлагатай. Монгол Улс нь 1999 онд Шинэ Зеландийн ИНД-ийг нутагшуулж, амжилттай хэрэгжүүлсэн. Тиймээс “Аspeq”-аар шалгалт зохион байгуулуулах нь нисгэгч, нислэгийн хөдөлгөөний удирдагч болон инженер, техникийн ажилтнуудын мэргэжил, ур чадвар дээшлэнэ гэдгийг холбогдох албаныхан онцлов.
Ч.Ариунболд