“Сибирийн нээлттэй цом”-оос Г.Эрдэнэболд мөнгөн медаль хүртлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТОХУ-ын Ленинск-Кузнецк хотноо энэ сарын 1-3-нд болсон гимнастикийн “Сибирийн нээлттэй цом”-ын аварга шалгаруулах тэмцээнээс ОУХМ Г.Эрдэнэболд мөнгөн медаль хүртсэн байна.
Тэрбээр насанд хүрэгчдийн харайлтын төрөлд өрсөлдөж, ийнхүү мөнгөн медалийн эзэн болжээ. Энэ тэмцээнд Г.Эрдэнэболд болон А.Энхтулга нар эх орноо төлөөлөн оролцсон бол дасгалжуулагч Ц.Алтантөгс баг тамирчдаа дасгалжуулжээ.
Д.Өлзий