Төрийн зарим чиг үүргийг Монголын Архитекторуудын Эвлэлд шилжүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2016-12-10 16:00:10

Барилга хот байгуулалтын яамр "Архитектур, хот төлөвлөлтийн мэргэжлийн орон тооны бус зөвлөл", "Архитектор, хот төлөвлөлтийн мэргэжилтнийг давтан сургах, мэргэшүүлэх, мэргэшлийн зэрэг олгох сургалтын чиг үүргийг  Монголын Архитекторуудын Эвлэлд гэрээгээр шилжүүлэн өглөө.

Төрөөс үзүүлж байгаа үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх, төрийн болон төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, салбарын боловсон хүчнийг чадавхжуулах, архитекторуудыг мэргэшүүлэх зорилгоор дээрх шийдвэрийг гаргасан бөгөөд салбарын сайдын тушаалаар баталгаажжээ.

 Мэргэжлийн байгууллага энэхүү чиг үүргийг гүйцэтгэснээр Архитектур, хот төлөвлөлтийн мэргэжлийн зөвлөлийн хараат бус, бие даасан, тууштай, хариуцлагатай байдлыг хангах, Салбарын эрдэмтэд, зөвлөхүүд, мэргэшсэн архитекторуудаас мэргэжлийн өндөр түвшинд зөвлөмж гаргах, Төрийн болон төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх юм байна.

Б.Заяа

相关新闻