Монголын хэвлэл мэдээллийн салбарын шилдгүүдийг тодрууллаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭММонголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс /МСНЭ/ энэ сарын 9-нд Монголын Үндэсний сэтгүүл зүй, хэвлэл мэдээллийн салбарын 2016 оны шилдгүүдийг шалгаруулах ёслолын ажиллагаа зохион байгууллаа.
МСНЭ-ийн зүгээс нийт 15 номинациар шилдгүүдийг тодруулсан бөгөөд МСНЭ-ийн Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналыг нэр бүхий сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагад олгосон юм.
Монгол Улсын 2016 оны шилдэг сайтаар Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн www.montsame.mn cайт шалгарч, "Өргөмжлөл" хүртсэн юм. МОНЦАМЭ агентлагийн цахим сайт нь уг шагналыг 2013 онд хүртэж байсан түүхтэй.
Ингээд 2016 оны сэтгүүл зүй, хэвлэл мэдээллийн салбарын шилдгүүдийг толилуулж байна.
2016 оны Монгол Улсын шилдэг Хэвлэл мэдээллийн байгууллага:
Монгол Улсын 2016 оны орон нутгийн Шилдэг Сонин
Хөвсгөл аймгийн "Эрх Чөлөө” сонин
Монгол Улсын 2016 оны Шилдэг Телевиз
Дорнод аймгийн "Дорнод Телевиз”
Монгол Улсын 2016 оны салбарын Шилдэг Сэтгүүл
"Mongolian Economy” сэтгүүл
Монгол Улсын 2016 оны Шилдэг Сэтгүүл
"Observer” Сэтгүүл
Монгол Улсын 2016 оны Шилдэг Сайт
МОНЦАМЭ агентлагийн http://www.montsame.mn сайт
Монгол Улсын 2016 оны Шилдэг Сонин
"Өнөөдөр” Сонин
2016 оны Монгол Улсын Шилдэг сэтгүүлчид:
Монгол Улсын 2016 оны орон нутгийн Шилдэг сэтгүүлч
"МҮОНР”-гийн Говьсүмбэр аймаг дахь тусгай сурвалжлагч Төмөрийн Болдбаатар
Монгол Улсын 2016 оны Гэрэл зургийн Шилдэг сэтгүүлч
Монголын Спортын Сэтгүүлчдийн холбооны гэрэл зурагчин Чулуунбаатарын Ганбат
Монгол Улсын 2016 оны Мэдээллийн сайтын Шилдэг сэтгүүлч
"Itoim.mn” сайтын сэтгүүлч Ганбаатарын Улсболд
Монгол Улсын 2016 оны сэтгүүлийн Шилдэг Сэтгүүлч
"Барилга.Мн” сэтгүүлийн сэтгүүлч Сэргэлэнгийн Баярмаа
Монгол Улсын 2016 Оны Радиогийн Шилдэг Сэтгүүлч
МҮОНР-ийн сэтгүүлч Дашдондогийн Бат-Орших
Монгол Улсын 2016 оны сонины Шилдэг Сэтгүүлч
"Засгийн газрын мэдээ” сонины сэтгүүлч Батбаярын Баяртогтох
Монгол Улсын 2016 оны Хэвлэл мэдээлэл, сэтгүүлзүйн салбарын Шилдэг Менежер
"Gogo” мэдээний агентлагийн захирал Ганбүргэдийн Гантуяа
2016 оны Монгол Улсын шилдгийн шилдэг байгууллага:
"Өдрийн Сонин"
2016 оны Монгол Улсын шилдгийн шилдэг сэтгүүлч:
"Өнөөдөр" сонины сэтгүүлч Хэнзээгийн Болормаа
МСНЭ-ийн Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал:
"The Mongolian Mining Journal” Сэтгүүл
ТВ-3 Телевизийн зөвлөх Намхайн Долгор
"Зар Мэдээ” Сонин
"Оpen Door” Сонин
Монголын Хэвлэл Мэдээллийн Зөвлөл
Монголын сэтгүүл зүй, хэвлэл мэдээллийн байгууллагын 2016 оны шилдгээр шалгарсан сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагуудад баяр хүргэе.
Н.Гантуяа