“Эрүүл ажлын байр“  нийслэлийн шилдэг байгууллагыг тодруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2016-12-12 16:48:56

“Эрүүл ажлын байр“  нийслэлийн шилдэг байгууллагыг 12 дугаар сарын 27-нд шалгаруулах юм байна.

Тасралтгүй нэмэгдэж буй халдварт бус өвчний нийтлэг эрсдэлт хүчин зүйлийг бууруулах, эрт илрүүлгийг нэмэгдүүлэх, өвчлөл, түүний хүндрэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор шилдэг байгууллагыг тодруулахаар зорьжээ.

Нийслэлийн Засаг Даргын хэрэгжүүлэгч агентлагууд, 9 Дүүргийн Засаг даргын тамгын газар Эрүүл ажлын байр удирдамжийн дагуу хийсэн ажлаа баримтжуулж оролцох юм байна.  

Шалгаруулалтын материалыг 12 дугаар сарын 12-19 хүртэл Нийслэлийн эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн хэлтэст хүлээн авах аж.  

Б.Заяа

相关新闻