Гарал үүсэл тодорхойгүй "Заан” нэрийн цагаан будаа, элсэн чихэр борлуулж байжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2016-12-13 18:16:55

“Заан” нэрийн цагаан будаа, элсэн чихрийн барааны тэмдэг, сав баглаа боодлыг хуурамчаар үйлдсэн нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын шалгалтаар илэрсэн байна.

 Тус газраас  “Нарантуул нь ” олон улсын худалдааны төв, “Дүнжингарав” худалдааны төв, “Барс” захуудад хяналт шалгалт хийх үеэр "Заан” нэрийн цагаан будаа, элсэн чихрийн сав баглаа боодлыг дуурайлган хийсэн уутыг борлуулж байжээ.

Мөн дээрх худалдааны төвүүдэд үйлдвэрлэгчийн нэр, хаяг, барааны орц, найрлага, хадгалах хугацаа зэрэг барааны талаар хэрэглэгчид өгөх мэдээлэл байхгүй, хаана ямар улсад, хэзээ үйлдвэрлэсэн гарал үүсэл нь тодорхойгүй, шошгожилтын зөрчилтэй “Заан” нэрийн уутанд цагаан будаа, элсэн чихэр, шар будааг 5 кг, 3 кг, 2 кг-аар савлан худалдаалж байсан зөрчил илэрсэн байна. Тиймээс гарал үүсэл нь тодорхойгүй, шошгожилтын зөрчилтэй 5 кг, 3 кг, 2 кг-аар савласан цагаан будаа, элсэн чихэр, шар будааг худалдан авахгүй байхыг анхааруулав.

Эдгээр зөрчлийг арилгуулахаар улсын байцаагчийн хугацаатай албан шаардлагыг  хүргүүллээ хэмээн албаныхан хэллээ. 

Б.Заяа

相关新闻