Таксигаа хувьдаа авсан өдрөө “Хөдөлмөрийн алдар” цол тэмдгээр шагнуулжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2016-12-14 15:42:46

МЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга П.Анхжаргал "UB taxi" компанийн жолооч У.Чойнямыг саяхан хүлээн авч уулзан, тус холбооны “Хөдөлмөрийн алдар” цол тэмдгээр шагнажээ.

Энэ жил Монголын залуучуудын байгууллага үүсч хөгжсөний 95 жилийн ой, Монголын залуучуудын холбоо байгуулагдсаны 25 жилийн ой тохиож буй. Иймд тус холбооноос салбар бүрийн тэргүүлэгч залуусыг хүлээн авч,  тэдний хөдөлмөрийг үнэлэх, олон нийтэд таниулах ажлыг зохион байгуулж байгаа юм.

Тэгвэл энэ удаад "UB taxi" компанид тасралтгүй 3 жил ажиллаж, өөрийн унаж байсан таксигаа хувьдаа автлаа тууштай ажилласан хөдөлмөрч залууг шагнасан байна. 

Шагнал авсан өдөр нь түүний 3 жил барьсан таксигаа хувьдаа авсан өдөртэй давхцаж таарчээ. Тэрбээр эхнэр хоёр хүүхэдтэйгээ амьдардаг бөгөөд У.Чойням шагнал авсаныхаа дараа "Өөрөө хичээгээд хөдөлмөрлөж чадвал түүнийхээ үр шимийг хангалттай хүртэнэ. Өнөөдрийн нийгэмд залуучуудад ажил хөдөлмөр эрхлэх боломж нээлттэй байна гэж хардаг. Өөрсдөө хөдөлмөрлөөд тууштай явж чадвал бүх боломж байна" хэмээн сэтгэгдлээсээ хуваалцсан аж.

У.Чойням нь эхнэр хоёр хүүхдийнхээ хамт амьдардаг. Эхнэр маань эмч мэргэжилтэй юм.

Б.Туул

相关新闻