Сүхбаатарын талбайд 20 метр өндөр сүлд мод чимнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
batsaikhan@montsame.mn
2016-12-17 12:30:34

Жанжин Сүхбаатарын талбайн төв дунд байруулсан шинэ жилийн сүлд модыг өчигдрөөс эхлэн засч байна.

Энэхүү сүрлэг ногоон мод нь 20 метр өндөр юм гэж мод засч буй залуус хэллээ.
Хотын хамгийн өндөрт орох энэ модыг төмөр арматураар угсарч, ногоон мөчрөөр хулдаж байгаа юм. Гэрлэн чимгээ зүүсэн үедээ шөнийн гоёлыг үзүүлэх болно. Мөн төв талбайн урд хэсэгт ч мөсөн гулгуурын талбай засч байна. Энэ жилийн төв талбайн гацуурыг гэрэлтүүлгийн компанийн 20 ажилчин засч, чимэглэж байгаа юм.

Ж.Батсайхан

 

相关新闻