Налайх дүүргийн Засаг даргын хөтөлбөрийг батлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
gantuya@montsame.mn
2016-12-20 12:39:23

Налайх дүүргийн ИТХ-ын гуравдугаар хуралдаан өчгдөр хуралдаж, дүүргийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон 2017 оны төсөв зэргийг хэлэлцэж баталжээ.

Тодруулбал хуралдаанаар дүүргийн Эдийн засаг, нийгмийн 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Налайх дүүргийн “Хөгжлийн зөвлөл” ажиллах журам батлах, дүүргийн 2016 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, дүүргийн 2017 оны төсөв батлах тухай, дүүргийн газар зохион байгуулалтын 2016 оны төлөвлөгөөний биелэлт, 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах тухай зэрэг асуудлуудыг авч хэлэлцсэн байна.

Дүүргийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг холбогдох хууль тогтоомж, Засгийн газар болон нийслэлийн холбогдох хөгжлийн бодлого, баримт бичгүүдийг үндэслэн Эдийн засгийн хөгжлөөр тэргүүлэгч Налайх, Ирээдүйн жишиг хот Налайх, Эрүүл орчинтой Налайх, Нийгмийн хөгжлөөр тэргүүлэгч Налайх, Төрийн үйлчилгээгээгээр тэргүүлэгч, иргэддээ ээлтэй Налайх гэсэн 5 бүлэг, 29 зорилт, нийт 182 заалттай боловсруулсныг үүгээр баталжээ.

Н.Туяа

相关新闻