Төрийн албанд онцгой хувь нэмэр оруулсан эрхэмүүдийг тодруулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМТөрийн албаны зөвлөлөөс "Монгол Улсын Төрийн албаны тэргүүний ажилтан" цол тэмдгээр шагнаж урамшуулах хүнийг олон нийтийн оролцоотойгоор тодруулах зорилгоор төрийн албан хаагчид, иргэдээс санал авч байна.
Төрийн албаны тухай хуулийн дагуу төрийн албан хаагчдыг төрийн улс төрийн, төрийн захиргааны, төрийн тусгай, төрийн үйлчилгээний гэж 4 ангилдаг.
Төрийн албаны дээрх ангилал тус бүрээс төрийн албанд олон жил үр бүтээл, идэвх зүтгэл, санаачилгатай ажиллаж, Монгол Улсын төрийн албаны үйл хэрэгт онцгой хувь нэмэр оруулсан нэг хүнийг олон нийтийн оролцоотойгоор тодруулах зорилгоор уг санал авах ажиллагаа явуулж байгаа аж.
Санал авах хугацаа энэ сарын 26-ны өдөр хүртэл үргэлжилнэ.
Б.Туул