Хараа хяналтгүй хүүхдүүдийг халамжийн үйлчилгээнд хамруулж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМСүхбаатар дүүргийн Хүүхэд, гэр бүл, хөгжлийн төв, Нийгмийн хөгжлийн хэлтэс, Эрүүл мэндийн нэгдэл, Цагдаагийн 1,2,3 хэлтэс хамтран хараа хяналтгүй хүүхдүүдийг бүртгэж эхэлжээ.
Сүүлийн жилүүдэд нийслэлийн хараа хяналтгүй хүүхдийн тоо нэмэгдэж, хүйтний улиралд осгох, гэмт хэрэгт холбогдох болжээ. Тиймээс дээрх эрсдэлээс сэргийлж, хамгаалах зорилгоор Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байгаа гэр орноосоо хөндийрч, хараа хяналтгүй амьдарч байгаа хүүхдүүдийг эцэг эх, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгөх, боломжгүй тохиолдолд асрамж халамжийн үйлчилгээнд хамруулах ажлыг зохион байгуулж байгаа аж.
Ч.Ариунболд