Бүтээмж өндөр шинэ төхөөрөмжөөр цас цэвэрлэж эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМЯвган хүний замын цасыг шинэ төхөөрөмжөөр цэвэрлэж эхэллээ хэмээн “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-аас мэдээллээ.
Тодруулбал зам талбайн үйлчлэгч, ногоон байгууламжийн 317 ажилтан автобусны буудал болон явган хүний замын цасыг цэвэрлэж байна. Цас үлээгч гурван ширхэг төхөөрөмж, явган хүний замын цас цэвэрлэгч 12 ширхэг шинэ төхөөрөмж ашигласнаар ажлын бүтээмж өндөр байгаа аж.
Өнөөдөр зам шүүрддэг 11 машин замын нуухны цасыг цэвэрлэж буй бол хуваарьт замуудын хальтиргаа гулгааг арилгахаар бодис тээвэрлэсэн долоон Камаз машин, хоёр Зил 130 машин, хоёр портер ажиллаж буйг албаныхан хэллээ.
Б.Заяа