Оюуны өмчийг хүндэтгэх соёлыг хэвшүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМЗохиогчийн эрхийг хамгаалах, оюуны өмчийн зөрчлийг арилгах, урьдчилан сэргийлэх зорилгоор өнөөдөр Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар (ОӨУБЕГ), Харилцаа холбооны зохицуулах хороо (ХХЗХ)-той хамтран ажиллах санамж бичиг байгуулав.
Санамж бичгийн хүрээнд Оюуны өмчийн болон, Мэдээлэл харилцаа холбооны салбарын хууль тогтоомжийг боловсронгуй болгох, мэдээллийн салбарт зохиогчийн эрх, оюуны өмчийг хүндэтгэх соёлыг хэвшүүлэх чиглэлээр хамтран ажиллах аж. Мөн телевиз, кабелийн суваг, радио, цахим хуудсаар түгээж буй бүтээл оюуны өмч зөрчсөн тухай иргэд, хуулийн этгээдээс ирүүлсэн гомдлыг үндэслэн аж ахуйн нэгжийг зөрчлөө арилгахыг шаардсан мэдэгдэл хүргүүлэх юм.
Түүнчлэн иргэн, аж ахуйн нэгжүүдэд зохиогчийн эрх, оюуны өмчийн талаар сургалт семинар, хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөсөн байна.
Санамж бичигт ОӨУБЕГ-ийн дарга Р.Содхүү болон ХХЗХ-ны дарга С.Адъяасүрэн нар нар гарын үсэг зурав.
Ч.Ариунболд