Хотын төв гудамжуудад цас хайлуулах 45.5 тонн бодис цацжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМХотын төв зам болон гол уулзваруудад 45.5 тн бодис цацсан хэмээн Хот тохижилтын газраас мэдээллээ.
Тодруулбал Энхтайваны өргөн чөлөө, "Макс молл"-н уулзвараас Саппорогийн уулзвар, Магсаржав, Маршлын гүүр, Богд уулын арын замаар Баянзүрхийн товчоо, Нарны замаар Үндэсний соёл амралтын хүрээлэн, 10-р хороолол, Чингисийн өргөн чөлөө, Сөүлийн гудамж, Баруун дөрвөн зам, Нарны гүүр, Дөлгөөн нуурын уулзвараас Энхтайваны гүүрээр ХААИС, Баянхошуу, Телевиз, Тасганы овооны хойд уулзвар, Саппорогоос хорооллын эцэс, Ард Аюушийн өргөн чөлөө, Хасбаатар, Хувьсгалчид, Амарсанаа, Энэбиш, 100-н айлын уулзвараас Доржийн гудамж, Шар хадны эцэс, Сүхбаатарын талбай, Бээжин, Сансрын тунель, Токио, Их тойруу, Бага тойруу, НҮБ, Анкара, Амарийн гудамж, Оюутны гудамжуудад бодис цацжээ.
Б.Заяа