Оюутнууд малчдад туслах аянд нэгдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2016-12-23 14:24:53

Монголын Үндэсний их сургууль (МҮИС)-ийн Аялал жуулчлал, газрын харилцааны сургуулийн Байгаль Ашиглалт Хяналт үнэлгээний дөрөвдүгээр дамжааны оюутнууд малчдад туслах анд нэгдэж, хандив өргөв.

Өнөөдрийн байдлаар манай орны нийт нутгийн 70 орчим хувьд цасан бүрхүүл тогтсоны улмаас 15 аймгийн 110 сум, нийслэлийн нэг дүүрэгт өвөлжилт хүндрэх нөхцөл үүсээд байна. Тиймээс байгаль, цаг уурын онцгой хүндрэлийг хохирол багатай даван туулах зорилгоор “Малчдад туслах сайн санааны аян”-ыг төрийн болон ТББ-ууд, оюутан залуус эхлүүлээд байгаа билээ. Уг аяны хүрээнд өнөөдөр МҮИС-ийн Аялал жуулчлал, газрын харилцааны сургуулийн Байгаль Ашиглалт Хяналт үнэлгээний дөрөвдүгээр дамжааны оюутнууд ажлын бээлий, шүдэнз, малын нэмнээ, чийдэн зэргийг цуглуулж, ОБЕГ-ын Улсын нөөц хүмүүнлэгийн тусламжийн газарт хүлээлгэн өглөө.

Ч.Ариунболд

相关新闻